Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Амос 2:7-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Үгээгүй нэгний толгой дээрх газрын тоосны араас тэмүүлдэг тэд мөн даруу нэгний замыг эргүүлдэг.Миний ариун нэрийг бузарлахын тулд эр хүн ба эцэг нь нэг охиныг хэрэглэдэг.

8. Тахилын ширээ бүрийн дэргэд тэд барьцаа болгож авсан хувцаснууд дээр хэвтэж,өөрсдийн Бурханы гэрт тэд торгуулагсдын дарсыг уудаг.

9. Гэсэн ч, тэдний өмнө аморичуудыг устгасан нь Би байсан.Хэдийгээр түүний өндөр нь хуш модны өндөр шиг бөгөөдтэрээр царс мэт хүчтэй байсан ч гэсэн устгасан.Түүгээр ч барахгүй Би түүний дээдэх жимсийг болон доодох үндсийг нь ч устгасан.

10. Египетийн нутгаас та нарыг авчирсан нь Би байсан.Та нарыг аморичуудын нутгийг эзэмшүүлэхийн тулд дөчин жил Би та нарыг цөлд удирдсан.

11. Дараа нь Би та нарын зарим хөвгүүдийг эш үзүүлэгчид байхаар,та нарын зарим залуусыг Назир хүмүүс байхаар өсгөсөн юм.Израилийн хөвгүүд ээ, энэ нь тийм биш үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

12. “Гэвч та нар Назир хүмүүст дарс уулгаж,эш үзүүлэгчид «Та нар эш үзүүлж болохгүй» гэж тушаасан.

13. Харагтун, юүжилсэн тариагаар дүүрэн тэрэг газрыг дардаг шигБи та нарыг дарна.

14. Хамгийн хурдан хүний хурд нь мөхөж,эр чадалтай хүн ч хүчээ тэтгэж чадахгүй.Хүчтэй хүн ч өөрийн амийг аварч чадахгүй болно.

15. Нумыг атгах хүн ч байрандаа тогтохгүй,хөл нь хурдан хүн ч зугтахгүй.Морьтон ч өөрийн амийг аварч чадахгүй болно.

16. Дайчдын дундаас хамгийн зоригтой нь хүртэл тэр өдөр нүцгэн зугтах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Амос 2