Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Амос 1:11-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Едомын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэр өөрийн өрөвдөх сэтгэлийг даран, ах дүүгээ илдтэйгээ мөрдсөн.Түүний уур нь бас үргэлжлүүлэн тастсан.Тэр үүрд хилэнтэй байсан.

12. Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ.Тэр гал нь Бозрагийн цайзуудыг түймэрдэх болно”.

13. ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Аммоны хөвгүүдийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэд өөрсдийн хил хязгаараа өргөжүүлэхийн тулдГилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.

14. Тэгэхээр Би Раббагийн ханан дээр гал тавина.Тэр гал нь тулааны өдөр дайны уухайн дунд,ширүүн бороотой өдөр шуурган дунд түүний цайзуудыг түймэрдэх болно.

15. Тэдний хаан цөлөгдөх болно.Жононгууд нь түүнтэй хамт явна” гэж ЭЗЭН айлдаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Амос 1