Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 7:8-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тийм учраас одоо чи Миний боол Давидад ингэж хэлэгтүн. “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмэн Израилийн захирагч болгохын тулд Би чамайг бэлчээрээс хонин сүрэг хариулж байхад авсан.

9. Чамайг хаана ч явсан Би чамтай хамт байж, чиний өмнөөс хамаг дайснуудыг чинь устгав. Газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил Би чамд агуу нэр өгнө.

10. Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Тэд өөрсдийн газарт суун, дахин үймээн самуунд ч автахгүй, муу хүмүүс тэднийг урьдынх шиг зовоохоо ч болино.

11. Миний ард түмэн Израилийг удирдахыг Би шүүгчдэд тушаасан өдрөөс хойш Би чамайг хамаг дайснуудаас чинь хамгаалж, амраана. ЭЗЭН мөн чамд гэр бий болгохыг чамд мэдүүлж байна.

12. Чиний өдрүүд дуусаж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чамаас гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг тогтооно.

13. Тэр Миний нэрийн төлөө өргөө босгож, Би түүний хаанчлалын суудлыг мөнхөд тогтооно.

14. Би түүний эцэг болж, тэр Миний хөвгүүн болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний таяг, хүний хөвгүүний ташуураар түүнийг засан хүмүүжүүлнэ.

15. Гэвч чиний өмнөөс Миний зайлуулж өгсөн Саулаас Би хайр энэрлээ авсны адил Миний хайр энэрэл түүнээс салахгүй.

16. Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно» гэв” хэмээгээрэй гэж айлдав.

17. Натан эдгээр бүх үг болон бүх зөнгийн дагуу Давидад дамжуулав.

18. Давид хаан дотогш орон, ЭЗЭНий өмнө суугаад,—Эзэн БУРХАН минь, би хэн болоод бас миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?

19. Гэлээ ч энэ нь Таны мэлмийд чухал биш байсан, Эзэн БУРХАН минь! Учир нь Өөрийнхөө боолын гэрийн алс ирээдүйн талаар Та айлдлаа. Энэ нь хүний заншил юм, Эзэн БУРХАН минь.

20. Давид Танд үүнээс илүү өөр юу хэлэх вэ? Учир нь Та Өөрийн боолоо мэддэг билээ, Эзэн БУРХАН минь!

21. Өөрийн үгийн төлөө, Өөрийн зүрх сэтгэлийнхээ дагуу Өөрийнхөө боолд мэдүүлэхийн тулд Та энэ бүх агуу үйлийг хийв.

22. Ийм учраас Эзэн БУРХАН минь, Та бол аугаа билээ. Бидний чихээрээ сонссоны дагуу Тантай адил нь хэн ч үгүй бөгөөд Танаас өөр Бурхан байхгүй билээ.

23. Таны ард түмэн Израиль шиг ямар үндэстэн газар дээр байна вэ? Бурхан ирж, Өөрийн ард түмнийг өөртөө зориулан аварч, Өөртөө нэр алдрыг авч, Өөртөө зориулан Египетээс буюу бусад улс үндэстнүүд, тэдний бурхдаас аварсан Өөрийн ард түмний өмнө Та Өөрийнхөө төлөө агуу үйлс бүтээн Өөрийн газар нутагтаа сүрдмээр зүйлсийг хийв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 7