Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 7:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хаан өөрийн гэрт амьдран, ЭЗЭН түүнийг эргэн тойрны бүх дайснаас нь хамгаалж, тайвшралыг өгсөн тэр үед

2. хаан эш үзүүлэгч Натанд ийн өгүүлэв.—Харагтун, би хуш модон гэрт заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд оршин байна гэв.

3. Натан хаанд—Явж, оюун бодолдоо байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь ЭЗЭН тантай хамт байна гэв.

4. Гэтэл тэр шөнө ЭЗЭНий үг Натанд ирж,—

5. Яв, Миний боол Давидад өгүүлэгтүн. “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Надад оршин суух өргөөг барьж өгөх нь чи мөн гэж үү?

6. Учир нь Би Египетээс Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсан удаагүй, харин би майханд буюу асарт аялж байв.

7. Би Израилийн бүх хөвгүүдтэй явж ирсэн ямар ч газарт, Өөрийн ард түмэн Израилийг хариул хэмээн тушаасан Израилийн овгуудын нэгд нь ”Яагаад та нар Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?» гэж хэлэгтүн.

8. Тийм учраас одоо чи Миний боол Давидад ингэж хэлэгтүн. “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмэн Израилийн захирагч болгохын тулд Би чамайг бэлчээрээс хонин сүрэг хариулж байхад авсан.

9. Чамайг хаана ч явсан Би чамтай хамт байж, чиний өмнөөс хамаг дайснуудыг чинь устгав. Газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил Би чамд агуу нэр өгнө.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 7