Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 6:8-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. ЭЗЭН Уззад хилэгнэсэнд Давид уурлав. Тэр газар өнөөдрийг хүртэл Перез-узза хэмээн нэрлэгддэг.

9. Тэр өдөр Давид ЭЗЭНээс айн—ЭЗЭНий авдар надад хэрхэн ирж болох билээ? гэв.

10. Давид ЭЗЭНий авдрыг Давидын хотод шилжүүлэн, өөрийн хамт байлгахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-едомын гэрт хүргэв.

11. Ийнхүү ЭЗЭНий авдар гит хүн Обед-едомын гэрт гурван сар үлдэв. ЭЗЭН Обед-едомыг болон хамаг гэрийнхнийг нь ерөөв.

12. Давид хаанд—Бурханы авдраас болж ЭЗЭН Обед-едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Давид явж, Бурханы авдрыг Обед-едомын гэрээс Давидын хот уруу баяртайгаар авч ирэв.

13. ЭЗЭНий авдрыг дамжлагч хүмүүс зургаан алхам явсны дараа Давид үхэр болон тарган тугалаар тахил өргөв.

14. Давид ЭЗЭНий өмнө бүхий л чадлаараа бүжиглэв. Давид маалинган ефод өмссөн байлаа.

15. Ийнхүү Давид болон Израилийн хамаг гэр уухайлан, эвэр бүрээ хүнгэнүүлсээр ЭЗЭНий авдрыг авчирч байлаа.

16. ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг үзээд зүрх сэтгэл дотроо түүнийг басамжлав.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 6