Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 6:3-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Толгодын дээр байх Абинадабын гэрээс авчрахын тулд тэд Бурханы авдрыг шинэ тэргэн дээр тавив. Абинадабын хөвгүүд болох Узза, Ахио нар шинэ тэргийг хөтөлж явлаа.

4. Толгодын дээр байх Абинадабын гэрээс тэд Бурханы авдрыг шинэ тэргээр зөөж ирсэн бөгөөд Ахио авдрын урд алхаж явжээ.

5. Тэр үед Давид болон Израилийн бүх гэр хуш модон хөгжмийн зэмсгүүд болон ятга, лир, хэнгэрэг, товшуур, цан дуугарган ЭЗЭНий өмнө баярлаж байв.

6. Харин тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь Бурханы авдрыг унагаах шахсан тул Узза түүн уруу хүрч, бариад авав.

7. ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, Бурхан хүндэтгэлгүй байдлаас нь болж түүнийг тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв.

8. ЭЗЭН Уззад хилэгнэсэнд Давид уурлав. Тэр газар өнөөдрийг хүртэл Перез-узза хэмээн нэрлэгддэг.

9. Тэр өдөр Давид ЭЗЭНээс айн—ЭЗЭНий авдар надад хэрхэн ирж болох билээ? гэв.

10. Давид ЭЗЭНий авдрыг Давидын хотод шилжүүлэн, өөрийн хамт байлгахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-едомын гэрт хүргэв.

11. Ийнхүү ЭЗЭНий авдар гит хүн Обед-едомын гэрт гурван сар үлдэв. ЭЗЭН Обед-едомыг болон хамаг гэрийнхнийг нь ерөөв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 6