Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 6:16-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг үзээд зүрх сэтгэл дотроо түүнийг басамжлав.

17. Ингээд тэд ЭЗЭНий авдрыг авчран, түүнд зориулан Давидын босгосон майхны дотор түүнийг байранд нь залав. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв.

18. Давид шатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр ардуудыг ерөөв.

19. Цаашлаад тэр хамаг ардууд, эрэгтэй ба эмэгтэй Израилийн бүх олон түмэнд хишиг хүртээн, хүн бүрд нэг талх, шарсан мах, атга үзэм өгөв. Дараа нь хамаг ардууд гэр гэртээ харив.

20. Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд, Саулын охин Михал Давидыг угтахаар гарч ирээд,—Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчдийн нүдний өмнө нүцгэллээ гэв.

21. Ингэхэд Давид Михалд—Чиний эцэг болон түүний хамаг гэрийн дээгүүр намайг сонгож, намайг ЭЗЭНий ард түмэн болох Израилийн хаан болгон томилсон ЭЗЭНий өмнө л би бүжиглэсэн. Тийм учраас би ЭЗЭНий өмнө баярлах л болно.

22. Би үүнээс илүү доромжлогдож, өөрийн нүдэнд даруу харагдсан ч, харин чиний хэлсэн тэдгээр шивэгчдэд хүндлэгдэх болно гэв.

23. Саулын охин Михал насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 6