Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 4:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб, Баана нар өдрийн халуунд Иш-бошетын гэрт ирэх үед, Иш-бошет үдийнхээ амралтыг эдэлж байв.

6. Тэд улаан буудай авах гэж буй мэт гэрийн голд очиж, түүний хэвлий уруу цохив. Тэгээд Рехаб болон түүний ах Баана нар зугтацгаав.

7. Тэднийг гэрт орох үед Иш-бошет нойрсох танхимдаа орон дотроо хэвтэж байсанд, тэд түүнийг цохиж алаад, толгойг нь огтолж авав. Тэд толгойг нь аваад, шөнөжингөө Арабагийн замаар явав.

8. Тэгээд тэд Иш-бошетын толгойг Хебронд буй Давидад авчран, хаанд—Харагтун, энэ бол таны аминд заналхийлж байсан таны дайсан Саулын хүү Иш-бошетын толгой. ЭЗЭН өнөөдөр Саул болон түүний үр удмаас эзэн хааны минь төлөө өшөө ийнхүү авахуулав гэж айлтгав.

9. Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб болон түүний ах Баана нарт Давид хариулан—Миний амийг хамаг зовлонгоос ангижруулж өгсөн ЭЗЭНий амьд буйгаар тангараглая.

10. Нэгэн хүн надад “Харагтун. Саул үхэв” хэмээн мэдэгдэж, өөрийгөө сайн мэдээ авчирлаа хэмээн бодоход нь би түүнийг барьж, Зиклагт алав. Тэр нь мэдээнийх нь төлөө түүнд өгсөн шагнал байлаа.

11. Тэр тусмаа хорон мууг үйлдэгч хүмүүс зөв шударга хүнийг өөрийнх нь гэрт, өөрийнх нь орон дээр алсан байхад, одоо би цусыг нь та нарын гараас шаардаж, та нарыг хорвоогоос арчиж хаяхгүй юм гэж үү? гэв.

12. Тэгээд Давидыг залууст тушаахад, залуус нь тэднийг алж, гар хөлийг нь цавчин, тэдгээрийг Хебронд цөөрмийн дэргэд дүүжлэн тавив. Харин тэд Иш-бошетын толгойг авч, Хеброн дахь Абнерын булшинд оршуулав.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 4