Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 4:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Абнерыг Хебронд нас нөгчсөнийг Саулын хүү Иш-бошет сонсоод, зориг нь мохож, хамаг Израиль ч сандрав.

2. Саулын хүүд дээрэм хийдэг бүлгүүдийг удирддаг хоёр захирагч байв. Нэгнийх нь нэр Баана, нөгөөгийнх нь нэр нь Рехаб гэдэг байлаа. Тэд хоёулаа Бениамин хөвгүүдээс гаралтай, Беерот хүн Риммоны хөвгүүд байв. (Учир нь Бееротыг ч бас Бениамины нэгэн хэсэг хэмээн үздэг байв.

3. Беерот хүмүүс Гиттаим уруу зугтан ирж, энэ өдрийг хүртэл тэнд харийнхан болжээ.)

4. Саулын хүү Ионатанд нэгэн хөл муутай хөвгүүн байв. Саул болон Ионатаны тухай мэдээ Иезреелээс ирэх үед тэр хүү таван настай байжээ. Асрагч нь түүнийг тэврэн зугтсан бөгөөд яарч байх үедээ хүүг унагаснаас болж хүү хөлгүй болжээ. Тэр хүүгийн нэрийг Мефибошет гэдэг байв.

5. Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб, Баана нар өдрийн халуунд Иш-бошетын гэрт ирэх үед, Иш-бошет үдийнхээ амралтыг эдэлж байв.

6. Тэд улаан буудай авах гэж буй мэт гэрийн голд очиж, түүний хэвлий уруу цохив. Тэгээд Рехаб болон түүний ах Баана нар зугтацгаав.

7. Тэднийг гэрт орох үед Иш-бошет нойрсох танхимдаа орон дотроо хэвтэж байсанд, тэд түүнийг цохиж алаад, толгойг нь огтолж авав. Тэд толгойг нь аваад, шөнөжингөө Арабагийн замаар явав.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 4