Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 24:19-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэгээд Давид Гадын хэлсэн ёсоор, ЭЗЭНий тушаасны дагуу явлаа.

20. Ингээд Арунаг доош харахад, хаан зарц нартайгаа хамт түүний зүг ирж явах нь харагдав. Аруна гарч ирэн газарт хөсөр унан, хаанд мөргөв.

21. Тэгээд Аруна—Эзэн хаан минь, та юуны учир боол над дээр ирэв гэхэд Давид—Хүмүүсээс гай гамшгийг буцаан татуулахын тулд чиний үтрэмийг худалдан авч, ЭЗЭНд тахилын ширээ босгох гэсэн юм гэж хэлэв.

22. Аруна Давидад—Эзэн хаантан минь, санаанд чинь нийцэх бүгдийг авч өргөгтүн. Хараач! Энд шатаалт тахилд зориулах үхэр байна. Түлэх түлээнд тариа цайруулагч тэрэг, мөн үхрийн буулга байна.

23. Хаантан минь, Аруна бүгдийг хаанд өргөн барья гээд Аруна хаанд—Таны Бурхан ЭЗЭН таны өргөлийг хүлээн авах болтугай гэв.

24. Харин хаан Арунад—Үгүй, би заавал үнээр нь чамаас худалдаж авна. Учир нь би үнийг нь төлөөгүй зүйлээр Бурхан ЭЗЭНд шатаалт тахил өргөхгүй гээд Давид үтрэм болон үхрийг тавин шекел мөнгөөр худалдан авав.

25. Ингээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ засаж, шатаалт тахил болон эвийн тахилыг өргөв. Ийнхүү ЭЗЭН энэ газрын төлөөх залбирлыг сонсож, Израиль дээрх гай гамшиг зогсов.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 24