Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 23:21-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Тэрээр бас Египетийн нэгэн аварга эрийг алав. Тэр Египет гартаа жадтай байв. Харин тэр саваа модтой ирж, египет хүний гараас жадыг нь булаан аваад, тэр жадаар өөрийг нь алав.

22. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа эдгээр үйлсийг хийсэн бөгөөд нөгөө гурван хүчит эрийн адил алдартай байв.

23. Тэрээр тэдгээр гучийн дунд хүндэтгэл хүлээсэн хүн байсан боловч тэр гуравт хүрээгүй юм. Давид түүнийг өөрийн бие хамгаалагчдын толгойлогч болгов.

24. Тэдгээр гучийн дунд: Иоабын ах Асахел, Бетлехемийн Додогийн хөвгүүн Елханан,

25. харод хүн Шамма, харод хүн Елика,

26. палт хүн Хелез, текоит хүн Икешийн хөвгүүн Ира,

27. анатот хүн Абиезер, хушаат хүн Мебуннаи,

28. ахох хүн Залмон, нетофат хүн Махараи,

29. нетофат хүн Баанагийн хөвгүүн Хелеб, Бениамин овгийн Гибеагийн Рибаин хөвгүүн Иттаи,

30. ператон хүн Бенаиа, Нахле-Гаашийн Иддаи,

31. арбат хүн Аби-Албон, бархум хүн Азмавет,

32. шаалбон хүн Елиахба, Яшены хөвгүүд, Ионатан,

33. харар хүн Шамма, арар хүн Шарарын хөвгүүн Ахиам,

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 23