Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 23:11-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Түүний удаах нь харар хүн Агегийн хөвгүүн Шамма байв. Шош их ургасан нэгэн хэсэг газар филистчүүд хороо болон цугларахад, хүмүүс филистчүүдээс зугтав.

12. Тэрээр тэр хэсэг газрын гол дунд зогсон хамгаалж, филистчүүдийг цохиж алав. Ийнхүү ЭЗЭН их ялалтыг авчрав.

13. Филистчүүдийн нэг хороо цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх зуур, ургац хураах үед гучин хүчит эрээс гурав нь Адулламын агуй уруу, Давид дээр ирэв.

14. Филистчүүдийн хуаран Бетлехемд байх үед Давид бэхлэлтдээ байв.

15. Давид нэгэн зүйлийг ихэд хүсэмжлэн—Хаалганы дэргэдэх Бетлехемийн худгийн уснаас уух ус хэн нэг нь надад өгдөг ч бол гэж хэлэв.

16. Тиймээс гурван хүчит эр филистчүүдийн хуаранг нэвтрэн гарч, хаалганы дэргэдэх Бетлехемийн худгаас ус утган авч, Давидад авчрав. Гэтэл Давид түүнийг уулгүй, асгаж ЭЗЭНд өргөөд,—

17. ЭЗЭН минь, би үүнийг ууж үл чадна. Амиа золиослон явсан хүмүүсийн цусыг уух гэж үү? гээд усыг уусангүй. Гурван хүчит эр энэ мэт хэргийг үйлдсэн ажээ.

18. Зеруиагийн хөвгүүн Иоабын ах Абишаи нь тэдгээр гурван хүчит эрийн толгойлогч нь байв. Тэрээр жадаа өргөж, гурван зуун хүнийг алсан ба тэр гурван хүний адил нэртэй байв.

19. Тэр тэдгээр гучаас хамгийн хүндтэй нь байсан тул тэдний захирагч болжээ. Гэлээ ч тэр гурван хүчит эрийн тоонд ордоггүй байв.

20. Баатарлаг үйлс бүтээсэн Кабзилын зоригт хүний хөвгүүн буюу Иехоиадагийн хөвгүүн Бенаиа Моабын Ариелын хоёр хөвгүүнийг алжээ. Мөн цас бударсан өдөр агуйд орж, арслан алсан ажээ.

21. Тэрээр бас Египетийн нэгэн аварга эрийг алав. Тэр Египет гартаа жадтай байв. Харин тэр саваа модтой ирж, египет хүний гараас жадыг нь булаан аваад, тэр жадаар өөрийг нь алав.

22. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа эдгээр үйлсийг хийсэн бөгөөд нөгөө гурван хүчит эрийн адил алдартай байв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 23