Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 22:7-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Би зовж шаналж байхдаа ЭЗЭНийг дуудсан.Тийм ээ, би Бурхан уруугаа хашхирсан билээ.Тэр Өөрийнхөө дуганаас миний дууг сонсон,миний тусламж гуйн хашхирах нь Түүний сонорт хүрэв.

8. Тэгтэл газар доргин хөдлөв.Тэр хилэгнэсэн учир тэнгэрийн суурь ч доргин чичрэв.

9. Түүний хамраас утаа гарч,амнаас нь цөлмөн залгих гал гаран,түүгээр нүүрс асан шатаж байв.

10. Тэр тэнгэрийг бөхийлгөн,хөл дороо түнэр харанхуйгаар бууж ирэв.

11. Тэр нэгэн херуб хөлөглөн нисэж,салхиар жигүүрлэн, далавчин дээр үзэгдэв.

12. Тэр Өөрийгөө тойруулан харанхуйг бүрхүүл болгож,их хэмжээний ус хийгээд зузаан үүлс бий болгов.

13. Түүний өмнөх гялбаанаас нүүрс асан шатав.

14. ЭЗЭН тэнгэрээс аянга цахилуулан,Хамгийн Дээд Нэгэн нь дуугарав.

15. Тэр сум тавьж, дайснуудаа тараан,аянга гялбуулж, тэднийг будлиулав.

16. ЭЗЭНий зэмлэл,Түүний хамрын амьсгалаар далайн ёроол ил харагдаж,ертөнцийн суурь ил гарав.

17. Тэр дээрээс явуулж,намайг авч, их уснаас татан гаргав.

18. Тэр хүчит дайснуудаас болон өшин хорсогчдоос намайг аврав.Учир нь тэд надаас үлэмж хүчтэй байв.

19. Надад гай гамшиг тохиолдсон өдөр тэд надтай нүүр тулгарсан боловчЭЗЭН миний тулгуур байлаа.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 22