Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 22:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Учир нь үхлийн давалгаа намайг хүрээлэн,сүйрлийн гол намайг айлгав.

6. Үхэгсдийн орны уяа намайг хэрж,үхлийн тор над уруу чиглэв.

7. Би зовж шаналж байхдаа ЭЗЭНийг дуудсан.Тийм ээ, би Бурхан уруугаа хашхирсан билээ.Тэр Өөрийнхөө дуганаас миний дууг сонсон,миний тусламж гуйн хашхирах нь Түүний сонорт хүрэв.

8. Тэгтэл газар доргин хөдлөв.Тэр хилэгнэсэн учир тэнгэрийн суурь ч доргин чичрэв.

9. Түүний хамраас утаа гарч,амнаас нь цөлмөн залгих гал гаран,түүгээр нүүрс асан шатаж байв.

10. Тэр тэнгэрийг бөхийлгөн,хөл дороо түнэр харанхуйгаар бууж ирэв.

11. Тэр нэгэн херуб хөлөглөн нисэж,салхиар жигүүрлэн, далавчин дээр үзэгдэв.

12. Тэр Өөрийгөө тойруулан харанхуйг бүрхүүл болгож,их хэмжээний ус хийгээд зузаан үүлс бий болгов.

13. Түүний өмнөх гялбаанаас нүүрс асан шатав.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 22