Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 22:40-51 Ариун Библи, 2004 (АБ2004)

40. Тулалдахад Та надад хүч чадал бүслүүлж,намайг эсэргүүцэн босогчдыг хөлд минь хөсөр унагав.

41. Та мөн дайснуудын минь нурууг над уруу харуулав.Намайг үзэн ядагчдыг би устгав.

42. Тэд харуулдавч, тэднийг хэн ч аварсангүй.Тэд ЭЗЭНд хандсан боловч, Тэр хариу өгсөнгүй.

43. Би тэднийг газрын тоос мэт бут цохин,гудамжны шавхай мэт нухчин дэвслэв.

44. Та намайг хүмүүсийн минь маргаанаас аварч,намайг үндэстнүүдийн тэргүүн байлгасаар байв.Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.

45. Харь үндэстэн надад зусардан,тэд сонсонгуутаа миний зарлигийг үг дуугүй дагадаг.

46. Харь хүмүүс зүрх алдаж,цайзаасаа чичрэн гарч ирдэг.

47. ЭЗЭН амьд.Ерөөгдөх болтугай, миний хад!Өргөмжлөгдөх болтугай, авралын минь хад болох Бурхан!

48. Миний өмнөөс өшөө авдаг,хүмүүсийг миний эрхэн дор оруулдаг Бурхан,

49. Та намайг дайснуудаас минь гарган авчирдаг Бурхан.Та намайг эсэргүүцэн босогчдын дээр өргөмжлөн босгож,харгис хүнээс намайг аварсан билээ.

50. Тийм учраас ЭЗЭН Танд үндэстнүүдийн дундаас талархлыг өргөж,Таны нэрийг магтан дуулъя.

51. Тэр бол Өөрийнхөө хаанд авралын цамхаг бөгөөдӨөрийнхөө тосолсон нэгэндээ,Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэггэж дуулав.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 22