Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 22:29-47 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. ЭЗЭН минь, Та миний гэрэл учраас ЭЗЭН харанхуйг минь гэрэлтүүлдэг.

30. Танаар би цэргийн хуаранг дайрч,Бурханыхаа хүчээр би хэрмийг давж чаддаг.

31. Бурханы хувьд, Түүний зам төгс.ЭЗЭНий Үг шалгагдсан билээ.Түүнд хоргодогч бүхэнд Тэр бамбай болдог.

32. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ?

33. Бурхан бол миний хүчит цайз бөгөөдТэр шударга хүнийг Өөрийнхөө замаар хөтөлдөг.

34. Тэр хөлийг минь гөрөөсний хөл мэт болгон,намайг өндөрлөг газар дээр аваачдаг.

35. Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг.Ингэснээр гар минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг.

36. Та надад мөн авралын бамбайг өгсөн билээ.Таны тусламж намайг агуу болгов.

37. Та алхааг минь томсгож, хөл минь халтирсангүй.

38. Би дайснаа хөөж устган,тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцаж байсангүй.

39. Тэднийг босгож ирүүлэхгүйн тулд би тэднийг цөлмөж сөнөөв.Тэгээд тэд миний хөл доор унасан билээ.

40. Тулалдахад Та надад хүч чадал бүслүүлж,намайг эсэргүүцэн босогчдыг хөлд минь хөсөр унагав.

41. Та мөн дайснуудын минь нурууг над уруу харуулав.Намайг үзэн ядагчдыг би устгав.

42. Тэд харуулдавч, тэднийг хэн ч аварсангүй.Тэд ЭЗЭНд хандсан боловч, Тэр хариу өгсөнгүй.

43. Би тэднийг газрын тоос мэт бут цохин,гудамжны шавхай мэт нухчин дэвслэв.

44. Та намайг хүмүүсийн минь маргаанаас аварч,намайг үндэстнүүдийн тэргүүн байлгасаар байв.Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.

45. Харь үндэстэн надад зусардан,тэд сонсонгуутаа миний зарлигийг үг дуугүй дагадаг.

46. Харь хүмүүс зүрх алдаж,цайзаасаа чичрэн гарч ирдэг.

47. ЭЗЭН амьд.Ерөөгдөх болтугай, миний хад!Өргөмжлөгдөх болтугай, авралын минь хад болох Бурхан!

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 22