Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 22:26-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Өгөөмөр хүнд Та Өөрийнхөө өгөөмрийг,гэм зэмгүй хүнд Та Өөрийнхөө төгс болохоо харуулдаг.

27. Цэвэр ариун явдалтай хүнд Та Өөрийнхөө ариуныг,тэрслүү хүнд Өөрийнхөө овжин гярхайг харуулдаг.

28. Та шаналан зовж буй ардуудыг авардаг.Бардамнагчдад хараагаа чиглүүлж, тэднийг номхруулдаг.

29. ЭЗЭН минь, Та миний гэрэл учраас ЭЗЭН харанхуйг минь гэрэлтүүлдэг.

30. Танаар би цэргийн хуаранг дайрч,Бурханыхаа хүчээр би хэрмийг давж чаддаг.

31. Бурханы хувьд, Түүний зам төгс.ЭЗЭНий Үг шалгагдсан билээ.Түүнд хоргодогч бүхэнд Тэр бамбай болдог.

32. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ?

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 22