Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 22:19-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Надад гай гамшиг тохиолдсон өдөр тэд надтай нүүр тулгарсан боловчЭЗЭН миний тулгуур байлаа.

20. Тэр намайг хайрладаг учирнамайг мөн өргөн уудам газарт авчран,намайг аварсан билээ.

21. ЭЗЭН миний зөв шударга явдлын дагуу намайг шагнан,гарын минь цэвэр ариун байдлын төлөө намайг урамшуулав.

22. Учир нь би Бурханы эсрэг бузар муу зүйл үйлдэлгүйЭЗЭНий замаар явсан.

23. Түүний бүх заавар өмнө минь байж,Түүний тогтоолуудаас нь би холдоогүй билээ.

24. Би Түүний өмнө гэм зэмгүй бөгөөднүглээс өөрийгөө хол байлгав.

25. Тийм учраас Түүний өмнө зөв шударга болон цэвэр ариун байсан тулЭЗЭН намайг шагнаж урамшуулсан юм.

26. Өгөөмөр хүнд Та Өөрийнхөө өгөөмрийг,гэм зэмгүй хүнд Та Өөрийнхөө төгс болохоо харуулдаг.

27. Цэвэр ариун явдалтай хүнд Та Өөрийнхөө ариуныг,тэрслүү хүнд Өөрийнхөө овжин гярхайг харуулдаг.

28. Та шаналан зовж буй ардуудыг авардаг.Бардамнагчдад хараагаа чиглүүлж, тэднийг номхруулдаг.

29. ЭЗЭН минь, Та миний гэрэл учраас ЭЗЭН харанхуйг минь гэрэлтүүлдэг.

30. Танаар би цэргийн хуаранг дайрч,Бурханыхаа хүчээр би хэрмийг давж чаддаг.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 22