Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 22:10-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэр тэнгэрийг бөхийлгөн,хөл дороо түнэр харанхуйгаар бууж ирэв.

11. Тэр нэгэн херуб хөлөглөн нисэж,салхиар жигүүрлэн, далавчин дээр үзэгдэв.

12. Тэр Өөрийгөө тойруулан харанхуйг бүрхүүл болгож,их хэмжээний ус хийгээд зузаан үүлс бий болгов.

13. Түүний өмнөх гялбаанаас нүүрс асан шатав.

14. ЭЗЭН тэнгэрээс аянга цахилуулан,Хамгийн Дээд Нэгэн нь дуугарав.

15. Тэр сум тавьж, дайснуудаа тараан,аянга гялбуулж, тэднийг будлиулав.

16. ЭЗЭНий зэмлэл,Түүний хамрын амьсгалаар далайн ёроол ил харагдаж,ертөнцийн суурь ил гарав.

17. Тэр дээрээс явуулж,намайг авч, их уснаас татан гаргав.

18. Тэр хүчит дайснуудаас болон өшин хорсогчдоос намайг аврав.Учир нь тэд надаас үлэмж хүчтэй байв.

19. Надад гай гамшиг тохиолдсон өдөр тэд надтай нүүр тулгарсан боловчЭЗЭН миний тулгуур байлаа.

20. Тэр намайг хайрладаг учирнамайг мөн өргөн уудам газарт авчран,намайг аварсан билээ.

21. ЭЗЭН миний зөв шударга явдлын дагуу намайг шагнан,гарын минь цэвэр ариун байдлын төлөө намайг урамшуулав.

22. Учир нь би Бурханы эсрэг бузар муу зүйл үйлдэлгүйЭЗЭНий замаар явсан.

23. Түүний бүх заавар өмнө минь байж,Түүний тогтоолуудаас нь би холдоогүй билээ.

24. Би Түүний өмнө гэм зэмгүй бөгөөднүглээс өөрийгөө хол байлгав.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 22