Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 21:11-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Саулын татвар эм, Аиагийн охин Ризпагийн юу хийснийг Давидад хэлэхэд,

12. тэр явж, филистчүүд Саулыг Гилбоад алсан өдрөө, Бет-Шаны талбайд Саул, Ионатаныг дүүжлэхэд, тэндээс тэднийг хулгайлан авсан Иабиш-гилеадын хүмүүсээс Давид тэр хоёрын ясыг авав.

13. Давид Саулын болон түүний хөвгүүн Ионатаны ясыг тэндээс авчрав. Мөн дүүжлэгдэн үхсэн хүмүүсийн ясыг ч тэд цуглуулав.

14. Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн, Саул болон түүний хөвгүүн Ионатаны ясыг Бениамины нутгийн Зела дахь эцэг Кишийнх нь булшинд оршуулав. Түүний дараа энэ нутгийн талаарх залбирал болон гуйлт Бурханд хүрэв.

15. Филистчүүд дахин Израильтай дайтав. Давид зарц нартайгаа хамт явж, филистчүүдтэй тулалдах зуур Давид эцэж ядарсан байлаа.

16. Рафагийн (Аварга биетний удам) удмын нэг хүн Ишби-Беноб Давидыг алъя гэсэн бодолтой байв. Түүний жадны хүнд нь гурван зуун шекел хүрэл бөгөөд тэр шинэхэн илд зүүсэн байв.

17. Гэвч Зеруиагийн хөвгүүн Абишаи Давидад туслан, филистчүүдийг цохиж, түүнийг алав. Тэр үед Давидын цэргүүд түүнд тангараглан—Израилийн гэрлийг унтраахгүйн тул та дахин бидэнтэй хамт тулалдаанд бүү гарагтун гэж өгүүлэв.

18. Түүний дараа Гобд, филистчүүдтэй дахин тулалдаж, куши хүн Сиббекаи Рафагийн (Аварга биетний удам) удмын Сафыг алав.

19. Дахиад Гобд филистчүүдтэй тулалдахад, Бетлехемийн хүн Иаре-Орегимын хөвгүүн Елханан, гит хүн Голиатыг алав. Голиатын жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт байв.

20. Бас Гатад дахин тулалдаан болоход тэнд гар, хөлийнх нь хуруунууд нь зургаа, бөгөөд бүгд нийлээд хорин дөрвөн хуруутай аварга биетэн эр байлаа. Тэр ч мөн Рафагийн (Аварга биетний удам) удам байв.

21. Тэрээр Израилийг доромжилсонд Давидын ах, Шимеигийн хөвгүүн Ионатан түүнийг цохиж алав.

22. Гатад Рафагийн (Аварга биетний удам) удмынханд төрсөн эдгээр дөрвөн хүн Давид болон түүний цэргүүдийн гарт алагдав.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 21