Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 20:17-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Иоабыг түүн уруу ойртоход, тэр эмэгтэй—Чи Иоаб мөн үү? хэмээн асуув. Тэрээр—Би байна гэхэд, тэр эмэгтэй—Шивэгчин миний үгийг сонсооч гэхэд—Би сонсож байна гэв.

18. Тэгээд тэр эмэгтэй ийнхүү ярив.—Урьд хүмүүс “Тэд Абелд зөвлөлдөх нь лавтай” гэж хэлэн маргааныг эцэслэдэг байв.

19. Би Израилийн энхийг сахидаг, үнэнч итгэлт хүмүүсийн нэг. Чи Израилийн эх болох хотыг устгах гэж байна. Чи юуны учир ЭЗЭНий өвийг залгих нь вэ? гэв.

20. Иоаб хариуд нь—Огт тийм бус. Хоосруулж устгах гэдэг нь надаас хол байг!

21. Хэргийн учир үүнд биш юм. Харин Бихрийн хөвгүүн Шеба гэгч Ефраимын уулархаг нутгийн нэгэн хүн Давид хааныг эсэргүүцэв. Зөвхөн түүнийг тушааж өгвөл би энэ хотоос холдоно гэхэд тэр эмэгтэй Иоабт—Түүний толгойг хэрэмний дээрээс чам уруу шидэн унагаая гэв.

22. Тэр эмэгтэй ухаалгаар хамаг ардууд дээр очив. Тэд Бихрийн хөвгүүн Шебагийн толгойг огтолж, Иоаб уруу шидэв. Тэгээд Иоаб эвэр бүрээ үлээхэд, хүмүүс хотоос таран явж, тус тусынхаа майхан уруу буцацгаав. Иоаб ч мөн адил Иерусалим уруу хаан дээр буцаж ирэв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 20