Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 20:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үймээн дэгдээгч тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн—Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй.Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй.Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруугаа буцацгаагэж байв.

2. Ийнхүү Израилийн бүх хүн Давидыг дагахаа больж, Бихрийн хөвгүүн Шебаг дагав. Гэвч иудачууд Иордан голоос Иерусалим хүртэл өөрсдийн хааны дэргэд баттай үлдэв.

3. Давид Иерусалимд буй гэртээ ирэв. Хаан гэрээ сахиулахаар үлдээсэн арван бага эхнэрээ авч, хянагчаар харгалзуулан тэжээж байв. Гэвч хаан тэдэн уруу очсонгүй. Тэгээд тэд бэлэвсэн эмэгтэй мэт амьдарч, үхэн үхтлээ түгжигдмэл байв.

4. Хаан Амасад—Иуда хүмүүсийг гурав хоногийн дотор дуудан цуглуул. Чи өөрөө мөн энд байж байгаарай гэв.

5. Тэгээд Амаса Иуда хүмүүсийг дуудахаар явсан боловч тогтоосон хугацаанд хийсэнгүй, удаашруулав.

6. Давид Абишаид—Одоо, бидэнд Бихрийн хөвгүүн Шеба Абсаломаас ч илүү гайтай боллоо. Чи миний цэргүүдийг дагуулж, түүнийг мөшгөн хөө. Эс тэгвээс тэр бэхлэгдсэн хотод орогнож, бидний хяналтаас гарч магад гэв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 20