Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 19:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Энэ нь Иоабт—Одоо хаан Абсаломын төлөө уйлан гашуудаж байна гэж мэдэгдэв.

2. Хаан хөвгүүнийхээ тулд гашуудаж байгааг хүмүүс дуулсан учир, тэр өдрийн ялалт нь хамаг ардуудын эмгэнэл болон хувирав.

3. Дайнаас зугтаж, басамжлагдан доромжлогдсон хүмүүс нууцаар буцаж ирдгийн адил, тэр өдөр хүмүүс хотод сэмхэн нууцаар орж ирэв.

4. Хаан нүүрээ бүтээн чанга дуугаар—Миний хүү Абсалом. Абсалом оо. Хүү минь. Хүү минь хэмээн орилон хашхирч байв.

5. Иоаб хааны гэрт очин, хаанд—Та өнөөдөр таны амь болон таны охид хөвгүүдийн амь, мөн таны эхнэрүүд болон татвар эмсийн чинь амийг аварсан өөрийнхөө бүх зарц нарыг гутаалаа.

6. Учир нь та өөрийг тань үзэн яддаг хүмүүсийг хайрлаж, өөрийг тань хайрладаг хүмүүсийг үзэн ядлаа. Та өнөөдөр жанжнууд чинь болон зарц нар чинь таны хувьд юу ч биш гэдгийг харуулав. Хэрэв өнөөдөр Абсалом амьд байгаад, бид зугтан, бүгд үхсэн бол энэ нь таны таалалд нийцэх байсныг би энэ өдөр мэдлээ.

7. Тийм учраас одоо босож, гадагш гаран, зарц нартайгаа эвээр яриач. Би ЭЗЭНээр тангараглая. Та гадагш гарахгүй бол, энэ шөнө нэг ч хүн тантай хамт байхгүй. Тэгээд энэ нь таныг залуу байхаас эдүгээ хүртэл танд учирсан ямар ч гай зовлонгоос муу байх болно гэв.

8. Ингээд хаан босож, хаалганы дэргэд суув. Тэд бүх хүнд—Хараач. Хаан хаалганы хажууд сууж байна гэхэд, бүх хүмүүс хааны өмнө ирэв. Израиль хүмүүс тус бүр өөрсдийн майхан уруу зугтааж буцсан байв.

9. Израилийн бүх овгуудаар хүмүүс—Хаан биднийг дайсны гараас, филистчүүдийн савраас аварч гаргасан. Харин одоо хаан Абсаломаас болж газар нутгаасаа зугтав.

10. Бидний тосолж хаан болгосон Абсалом тулалдаанд нас барав. Гэтэл одоо та нар яагаад хааныг буцаан авчрах талаар дуугаа хураана вэ? гэж маргалдаж байв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 19