Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 18:8-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэнд хийсэн тулалдаан бүх нутгаар тархаж, тэр өдөр илдэнд алагдсан хүнээс илүү ойд алагдсан хүн нь олон байв.

9. Абсалом Давидын зарц нартай тааралдав. Абсалом луус унасан байсан бөгөөд, луус нь том царс модны саглагар мөчрийн доогуур өнгөртөл, Абсаломын толгой нь царс модонд орооцолдон, тэрээр тэнгэр газар хоёрын хооронд дүүжлэгдэв. Харин тэр зуур унаж байсан луус нь чигээрээ явсаар л байв.

10. Нэгэн хүн түүнийг хараад Иоабт—Абсаломыг царс модонд өлгөгдсөн байхыг нь би харлаа гэж хэлэв.

11. Иоаб тэр хүнд—Чи түүнийг харсан байж, яагаад түүнийг газар дээр нь цохиж алсангүй вэ? Тэгсэн бол би чамд арван мөнгөн зоос болон бүс өгөх байв гэхэд,

12. тэр Иоабт—Би мянган мөнгө авах байсан ч хааны хөвгүүнд гар хүрэхгүй. Биднийг сонсож байхад, хаан танд болон Абишаи, Иттаи нарт “Миний төлөө залуу Абсаломыг хамгаалаарай” хэмээн тушаасан билээ.

13. Хэрэв би түүнд хорон санаагаар хандсан бол, (хаанаас юу ч нуугдаж чаддаггүй) та өөрөө хол хөндий зогсох байсан гэж өгүүлэв.

14. Иоаб—Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна хэмээн өгүүлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 18