Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 18:28-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Ахимааз чанга дуугаар хаанд—Бүгд сайн хэмээн өгүүлээд, газарт хөсөр унан, хаанд мөргөв. Тэрээр—Миний эзэн хааныг эсэргүүцсэн хүнийг тушааж өгсөн таны Бурхан ЭЗЭН ивээлтэй еэ гэв.

29. Хаан—Залуу Абсалом мэнд үү? хэмээн асуухад, Ахимааз—Иоаб хааны зарц нарыг илгээх үед зарц би нэгэн их шуугиан дэгдэхийг харсан ба юу болсныг мэдсэнгүй гэв.

30. Тэгэхэд хаан—Хажуу тийш болж, энд зогс гэв. Тэрээр хажуу тийш болж, хөдлөлгүй зогсов.

31. Тэр үед куши хүн хүрч ирэн—Хаан эзэнд баяртай мэдээ дуулгая. ЭЗЭН өнөөдөр таныг эсэргүүцэгч хамаг хүмүүсийн гараас таныг чөлөөллөө гэв.

32. Хаан куши хүнд—Залуу Абсалом мэнд үү? гэхэд, куши хүн—Хаантны дайснууд болон муу санаа өвөрлөн таныг эсэргүүцэгчид нь тэр залуугийн адил болох болтугай гэв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 18