Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 18:2-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Давид хүмүүсийнхээ гуравны нэгийг Иоабын удирдлаганд, гуравны нэгийг Иоабын дүү, Зеруиагийн хөвгүүн Абишаин удирдлаганд, үлдсэн гуравны нэгийг гит хүн Иттаин удирдлаганд хуваарилав. Хаан хүмүүст—Миний бие бас та бүхэнтэй хамт явах болно гэв.

3. Харин хүмүүс—Та явж болохгүй. Учир нь бид зугтвал, тэд биднийг хайхрахгүй. Бидний хагас нь үхсэн ч тэд биднийг хайхрахгүй. Харин та бидний түмэн хүнтэй тэнцэнэ. Тиймийн тул та хотоос бидэнд туслахад бэлэн байх нь дээр гэв.

4. Хаан тэдэнд—Аль нь та нарт хамгийн дээр санагдана, түүгээр чинь болъё гэв. Тэгээд хаан хаалганы дэргэд зогсож, бүх хүмүүс зуут, мянгатаараа гарч явцгаав.

5. Хаан Иоаб, Абишаи, Иттаи нарт—Миний төлөө залуу Абсаломд зөөлөн хандаарай гэж тушаав. Цэргийн бүх удирдагчдад Абсаломын талаар хааны тийнхүү тушаасныг бүх хүмүүс сонсов.

6. Ингээд хүмүүс израильчуудын эсрэг тулалдахаар дайны талбар уруу явцгаав. Тулалдаан Ефраимын ойд болов.

7. Израилийн ардууд тэнд Давидын зарц нарт цохигдон ялагдаж, тэр өдөр үй олон хүн буюу хорин мянган хүн тэнд алагдав.

8. Тэнд хийсэн тулалдаан бүх нутгаар тархаж, тэр өдөр илдэнд алагдсан хүнээс илүү ойд алагдсан хүн нь олон байв.

9. Абсалом Давидын зарц нартай тааралдав. Абсалом луус унасан байсан бөгөөд, луус нь том царс модны саглагар мөчрийн доогуур өнгөртөл, Абсаломын толгой нь царс модонд орооцолдон, тэрээр тэнгэр газар хоёрын хооронд дүүжлэгдэв. Харин тэр зуур унаж байсан луус нь чигээрээ явсаар л байв.

10. Нэгэн хүн түүнийг хараад Иоабт—Абсаломыг царс модонд өлгөгдсөн байхыг нь би харлаа гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 18