Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 17:19-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Эмэгтэй бүтээлэг авч ирэн, худгийн амыг бүтээж, түүний дээр буудай тараан цацаж, юу ч мэдэгдэхгүй болгов.

20. Абсаломын зарц нар тэр эмэгтэйн гэрт ирж—Ахимааз болон Ионатан нар хаана байна вэ? гэхэд, тэр эмэгтэй—Тэд горхи гатлаад явсан гэв. Тэд эрж хайсан боловч олж чадалгүй Иерусалим уруу буцав.

21. Тэднийг явсны хойно тэр хоёр худгаас гарч ирэн, Давид хаанд хэл хүргэхээр явав. Тэд Давидад—Голыг түргэн гатлагтун. Учир нь Ахитофел та нарын эсрэг ингэж зөвлөсөн байна гэв.

22. Тэгээд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс бүгд хөдлөн, Иордан голыг гатлав. Үүр цайх үеэр Иордан голыг гатлаагүй хүн нэг ч байсангүй.

23. Ахитофел өөрийнх нь зөвлөгөөг дагаагүйг хараад, илжгээ эмээллэн, төрөлх хот уруугаа гэртээ буцаж ирэн, гэрээ янзлан, өөрийгөө боомилж үхсэнд эцгийнх нь булшинд оршуулав.

24. Тэгээд Давид Маханаимд ирэв. Абсалом болон түүнтэй хамт байсан Израилийн хүмүүс бүгд Иордан голыг гатлав.

25. Абсалом Иоабын оронд Амасаг цэргийн удирдагчаар томилсон байв. Амаса бол Иоабын эх Зеруиагийн дүү, Нахашийн охин Абигаилтай гэрлэсэн Итра хэмээгч Израиль хүний хөвгүүн байв.

26. Ингээд Израиль болон Абсалом нь Гилеадын нутагт буудаллав.

27. Давидыг Маханаимд ирэхэд, Раббагийн Аммоны хөвгүүдээс Нахашийн хөвгүүн Шоби болон Ло-дебарын Аммиелын хөвгүүн Махир, Рогелимын гилеад хүн Барзиллаи нар

28. дэвсгэр, аяга, ваар, буудай, арвай, гурил, шар будаа, шош, буурцаг, хатаасан үр,

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 17