Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 16:15-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Абсалом болон бүх хүн ард, израильчууд бүгд Иерусалим хотод орж ирэв. Ахитофел ч мөн түүнтэй хамт ирэв.

16. Давидын нөхөр архет хүн Хушаи Абсалом дээр ирж, тэрээр Абсаломд—Хаантан мөнх наслах болтугай! Хаантан мандтугай! гэв.

17. Абсалом Хушаид—Нөхөртөө чин үнэнч байгаа чинь энэ үү? Юуны учир чи нөхөртэйгөө хамт явсангүй вэ? гэж асуув.

18. Хушаи Абсаломд хариулан—Үгүй, ЭЗЭН болон энэ ард түмэн, бүх израильчууд хэнийг сонгосон байна, би түүнийх болж, мөн түүнтэй хамт байх болно.

19. Тэгээд ч би хэнд үйлчлэх байсан юм бэ? Хүүгийнх нь өмнө би үйлчлэх ёстой биш үү? Би эцгийн тань өмнө үйлчилсэн шиг, мөн таны төлөө зүтгэнэ гэв.

20. Абсалом Ахитофелд—Та зөвлөөч. Бид яах ёстой вэ? гэв.

21. Ахитофел Абсаломд—Гэрээ сахиулахаар эцгийнхээ үлдээсэн бага эхнэрүүд уруу орогтун. Таныг эцэгтээ үзэн ядагдах зүйл хийснийг бүх Израиль сонсоно. Тантай хамт байгаа бүх хүний гар нь ч хүчтэй болно гэв.

22. Ингээд Абсаломд зориулж, дээвэр дээр майхан барьж, бүх Израилийн нүдний өмнө Абсалом эцгийнхээ бага эхнэрүүдийн гэрт оров.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 16