Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 16:14-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Хаан, мөн түүнтэй хамт явсан хамаг ардууд эцэж ядарсан тул тэнд түр амрав.

15. Абсалом болон бүх хүн ард, израильчууд бүгд Иерусалим хотод орж ирэв. Ахитофел ч мөн түүнтэй хамт ирэв.

16. Давидын нөхөр архет хүн Хушаи Абсалом дээр ирж, тэрээр Абсаломд—Хаантан мөнх наслах болтугай! Хаантан мандтугай! гэв.

17. Абсалом Хушаид—Нөхөртөө чин үнэнч байгаа чинь энэ үү? Юуны учир чи нөхөртэйгөө хамт явсангүй вэ? гэж асуув.

18. Хушаи Абсаломд хариулан—Үгүй, ЭЗЭН болон энэ ард түмэн, бүх израильчууд хэнийг сонгосон байна, би түүнийх болж, мөн түүнтэй хамт байх болно.

19. Тэгээд ч би хэнд үйлчлэх байсан юм бэ? Хүүгийнх нь өмнө би үйлчлэх ёстой биш үү? Би эцгийн тань өмнө үйлчилсэн шиг, мөн таны төлөө зүтгэнэ гэв.

20. Абсалом Ахитофелд—Та зөвлөөч. Бид яах ёстой вэ? гэв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 16