Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 16:1-2 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Давид уулын оройгоос цааш жаахан доошлов. Харвал, Мефибошетын зарц Зиба хааныг угтахаар ирж байв. Тэр эмээллэсэн хос илжгэн дээр хоёр зуун ширхэг талх, хатаасан үзэм зуун багц, зуны зуун жимс, нэг тулам усан үзмийн дарс ачсан байв.

2. Хаан Зибагаас—Чи юунд эдгээр зүйлсийг авч ирнэ вэ? гэж асуухад Зиба—Илжигнүүд нь хааны гэрийнхэнд унаа, талх болон зуны жимс нь залуу хүмүүст идэх хоол, усан үзмийн дарс нь цөлд эцсэн хүмүүст уух ундаа болох юм гэв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 16