Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 15:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үүний дараа Абсалом өөртөө хөсөг тэрэг болон морьд бэлтгэж, мөн өөрийнхөө урд гүйлгэх тавин хүнтэй болов.

2. Абсалом өглөө эртлэн босож, хаалгаар өнгөрөх замын дэргэд зогсдог байв. Хаанаар шүүлгэхийн тулд ирж буй заргатай хүн байвал Абсалом тэднийг дуудан,—Чи аль хотын хүн бэ? гэхэд уг хүн—Таны боол би Израилийн ийм овгийн хүн байна хэмээн хариулдаг байв.

3. Тэгэхэд нь Абсалом түүнд—Харагтун. Чиний зарга сайн хийгээд зөв юм. Харин хааны зүгээс чиний хэргийг сонсох хүн нэг ч байхгүй хэмээн өгүүлдэг байв.

4. Үүнээс гадна Абсалом—Аяа, хэн нэгэн намайг энэ улсын шүүгчээр томилдогсон бол хэрэг зарга бүхий хүн бүр над дээр ирэхэд би түүнийг нь шударгаар шүүх байсан гэдэг байв.

5. Хэн нэгэн түүн дээр ойртон ирж, сунан мөргөх гэвэл тэр гараа сунган, тэр хүнийг тэвэрч үнсдэг байжээ.

6. Шүүгдэхийн тулд хаан дээр ирсэн бүх Израильтай Абсалом ийм маягаар харьцдаг байв. Ийнхүү Абсалом Израилийн хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн авав.

7. Дөчин жил өнгөрөхөд Абсалом хаанд—ЭЗЭНд өргөсөн тангаргаа би биелүүлэхийн тулд намайг Хеброн уруу явуулаач.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 15