Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 14:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хааны зүрх Абсаломын хойноос санаашран буйг Зеруиагийн хүү Иоаб ойлгов.

2. Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж, тэндээс ухаалаг эмэгтэйг авчруулаад, түүнд—Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, яг одоо гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэхгүй, харин талийгаачийн араас олон өдөр эмгэнэж буй эмэгтэй мэт бологтун.

3. Дараа нь хаан дээр очин, ийнхүү айлтгагтун гэв. Ингээд Иоаб тэр эмэгтэйд хэлэх үгсийг нь зааж өгөв.

4. Текоагийн эмэгтэй хаанд ярихдаа, нүүрээрээ газар шаан унаж, сунан мөргөөд—Тусалж хайрла, хаантан минь гэв.

5. Хаан тэр эмэгтэйгээс—Ямар зовлон чамд учрав? гэж асуухад, тэр эмэгтэй хариулан—Үнэндээ би бэлэвсэн эмэгтэй, нөхөр минь нас барсан билээ.

6. Шивэгчин тань хоёр хүүтэй байсан. Гэвч тэр хоёр хээр талд хоорондоо тэмцэлдэхэд тэр хоёрыг салгах хүн нэг ч байгаагүй учир нэг нь нөгөөгөө цохиж алав.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 14