Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 13:28-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Абсалом зарц нартаа тушааж,—Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжих үед, мөн би та нарт “Амноныг цохигтун” хэмээн өгүүлмэгц түүнийг алагтун. Бүү айгтун. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй, зоригтой бай гэв.

29. Абсаломын зарц нар тушаасан ёсоор нь Амноныг алсан билээ. Тэгэхэд хааны бүх хөвгүүн босож, өөр өөрийн луусыг унан зугтацгаав.

30. Тэднийг замдаа явж байх үед Давидад—Абсалом нь хааны бүх хөвгүүнийг цохин алав. Тэднээс нэг нь ч амьд үлдсэнгүй гэх мэдээ ирэв.

31. Тэгэхэд хаан босож, хувцсаа уран, газарт хэвтэв. Түүний бүх зарц дэргэд нь хувцсаа уран зогсож байв.

32. Давидын ах Шимеагийн хүү Ионадаб хариулан—Хааны хөвгүүд болох тэдгээр залуус бүгд алагдав хэмээн эзэнтэн минь бүү бод. Амнон л үхэв. Учир нь дүү охин Тамарыг нь Амнон доромжилсон өдрөөс Абсаломын санаа тодорхой байсан юм.

33. Тийм учраас одоо “Хааны бүх хөвгүүд алагдав” хэмээх энэ мэдээг эзэн хаан минь зүрхэндээ бүү байлга. Учир нь ганцхан Амнон л үхэв гэв.

34. Абсалом зугтлаа. Харуул залуу нүдээ өргөн харахад, түүний арын уулын хажуугийн замаар олон хүн ирж явав.

35. Ионадаб хаанд—Харагтун, хааны хөвгүүд ирчихээд байна. Таны боолын хэлсний дагуу болжээ хэмээв.

36. Түүнийг ийнхүү айлтгамагц хааны хөвгүүд орж ирж, чанга дуугаар уйлалдав. Мөн хаан болон түүний хамаг зарц нар ихэд гашуудан уйлалдав.

37. Абсалом зугтан Гешурын хаан Аммихудын хүү Талмаи уруу очжээ. Давид хүүгийнхээ хойноос өдөр бүр гашуудан гуниглаж байв.

38. Ийнхүү Абсалом зугтан Гешурт очоод, тэнд гурван жилийн турш байв.

39. Давид Хааны зүрх сэтгэл Абсаломын хойноос явахыг эрмэлзэж байв. Учир нь Амнон нас барснаас хойш түүний тухайд Давид тайвширсан байлаа.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 13