Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 12:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь ЭЗЭН Натаныг Давид уруу илгээв. Тэр Давид дээр ирж,—Нэгэн хотод хоёр хүн байжээ.Нэг нь баян, нөгөө нь ядуу хүн байв.

2. Баян хүн нь маш олон хонь болон үхэр сүрэгтэй байжээ.

3. Харин ядууд нь өөрөө худалдан авч тэжээсэн нэг бяцхан охин хурганаас өөр юу ч үгүй юмсанжээ.Хурга түүнтэй болон хүүхдүүдтэй нь хамт өсөн бойжиж,талхнаас нь идэж, аяганаас нь ууж,өвөрт нь унтаж, тэр хүнд яг л охины адил байв.

4. Нэгэн өдөр баян хүнийд аянчин ирэв.Өөр дээр нь ирсэн аянчинд зориуланөөрийн хонь болон үхэр сүргээс төхөөрөхийг баян хүн хүссэнгүй.Харин тэр ядуу хүний охин хургыг авч,өөр дээр нь ирсэн хүнд зориулан төхөөрчээгэв.

5. Тэгэхэд Давид тэр хүнд ихэд хилэгнэж, Натанд хандан—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Үүнийг үйлдсэн хүн үхэх ёстой.

6. Тэр хүнд энэрэх сэтгэл байсангүй бөгөөд ийм хэрэг үйлдсэн учраас тэр хүн охин хурганы төлөө дөрөв дахин төлөх хэрэгтэй гэв.

7. Тэгэхэд Натан Давидад—Чи бол тэр хүн! Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг Израилийн хаанаар тослон томилсон бөгөөд Саулын гараас аварч гаргасан нь Би билээ.

8. Би бас чамд эзний чинь гэрийг мөн түүний эхнэрүүдийг халамжинд чинь өгч, Израиль болон Иудагийн гэрийг ч чамд өгөв. Хэрэв энэ нь дэндүү багадсан бол Би чамд энэ мэт зүйлсийг илүү ихээр нэмж өгөх байсан!

9. Юунд чи ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэн түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алж, түүний эхнэрийг өөрийн эхнэр болгон авч, түүнийг Аммоны хөвгүүдийн илдээр алуулав.

10. Тийм учраас одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан билээ” гэв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 12