Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 1:15-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Давид залуусынхаа нэгийг дуудан,—Очиж түүнийг алагтун гэсэнд, тэрээр түүнийг цохиж алав.

16. Давид түүнд—Чиний цус толгой дээр чинь бууг. Учир нь чиний ам “Би ЭЗЭНий тосолсон хүнийг алав” гэж хэлээд өөрийн чинь эсрэг гэрчлэв гэсэн гэв.

17. Дараа нь Саул болон түүний хөвгүүн Ионатаны төлөө Давид энэхүү гашуудлын дууг дуулж,

18. энэхүү нумын дууг Иудагийн хөвгүүдэд сургахыг тэдэнд тушаав. Энэ нь Иашарын номд бичигдсэн ажээ.

19. “Өө, Израиль аа, үзэсгэлэнт байдал чинь чиний өндөрлөг газруудад алагдав.Хүчтэнүүд хэрхэн алагдсан билээ!

20. Филистчүүдийн охидыг баярлуулан,хөвч хөндүүлээгүй хүний охидыг бардамнуулахгүйн тулд үүнийг Гатад бүү мэдүүл,Ашкелоны гудамжинд ч бүү тунхагла.

21. Өө, Гилбоагийн уулс аа,та нарын дээр шүүдэр бүү унаг,бороо бүү орог, мөн талаар дүүрэн өргөл ч бүү байг.Учир нь тэнд хүчтэний бамбай,Саулын эс тослогдсон бамбай бузарлагдав.

22. Амь үрэгдэгсдийн цус,хүчтэнүүдийн өөхнөөс Ионатаны нум хойшоо эргээгүй,Саулын илд ч хоосон буцаагүй.

23. Саул болон Ионатан амьдралдаа хоорондоо тааламжтай, мөн хайрлагдсан хүмүүс байсан бөгөөдүхэхдээ ч тэд салсангүй.Тэд бүргэдээс ч хурдан,арслангаас ч хүчтэй байв.

24. Өө, Израилийн охид оо,та нарыг час улаан дээлээр гоён хувцаслаж,өмсгөлийн чинь дээр алтан чимгийг зүүж өгсөн Саулын төлөө уйлагтун.

25. Тулалдааны дунд хүчтэнүүд хэрхэн унасан билээ!Ионатан өндөрлөг газруудад чинь алагдав.

26. Ах Ионатан минь,таны төлөө би зовон шаналж байна.Та надад маш тааламжтай байв.Намайг гэсэн таны хайр надад бүсгүй хүний хайраас илүү гайхамшигтай байв.

27. Хүчтэнүүд унан, дайны зэвсэг хэрхэн мөхөв!”.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 1