Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 8:7-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. ЭЗЭН Самуелд—Ард олны чамд өгүүлэх бүхний талаарх тэдний дуу хоолойг сонсогтун. Учир нь тэд чамайг үл хэрэгсэж байгаа юм биш, харин тэднийг захирах хаан байхаас Намайг эсэргүүцэж байгаа хэрэг юм.

8. Би тэднийг Египетээс гаргасан өдрөөс өнөөдрийг хүртэл тэдний хийсэн бүх үйлстэй адил тэд Намайг орхин, өөр бурхдад үйлчилсээр ирэв. Тэд чамд мөн адил үйлдэж байна.

9. Тэгэхлээр одоо тэдний дууг сонсогтун. Харин чи тэдэнд хатуу сануулж, тэднийг захирах хааны эрхийг тэдэнд мэдүүлэгтүн хэмээн зарлиг айлджээ.

10. Тийнхүү өөрөөс нь хааныг хүссэн ард түмэнд Самуел ЭЗЭНий бүх үгсийг өгүүлэв.

11. Тэр хэлэхдээ—Та нарыг захирах хааны эрх нь ийм байх юм. Хаан та нарын хөвгүүдийг авч, тэднийг өөрийн морин тэрэгнүүдэд суулган, мориндоо мордуулан, тэд хааны морин тэрэгнүүдийн өмнө явах болно.

12. Хаан өөрийнхөө төлөө мянгат болон тавьтын дарга нарыг томилж, зарим хүнээр газраа хагалуулан, тариагаа хураалгаж, зэр зэвсгээ болон тэрэгнийхээ тоноглолыг хийлгүүлнэ.

13. Хаан бас та нарын охидыг авч, тэд нараар үнэртнийг бэлдүүлэн, хоол хийлгүүлэн, талх бариулна.

14. Хаан та нарын тариалангийн талбай, усан үзмийн болон чидун модны талбайнуудаас хамгийн сайныг авч, өөрийн зарц нарт өгнө.

15. Тэр та нарын үр тариа болон усан үзмийн аравны нэгийг авч, өөрийн түшмэд, зарц нартаа өгнө.

16. Хаан бас та нарын эрэгтэй, эмэгтэй боолууд, хамгийн ажилсаг залуус, илжгийг авч, тэдгээрийг өөрийнхөө ажилд хэрэглэнэ.

17. Тэр та нарын хонин сүргүүдээс аравны нэгийг авч, та нар өөрсдөө түүний боолууд болно.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 8