Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 8:12-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Хаан өөрийнхөө төлөө мянгат болон тавьтын дарга нарыг томилж, зарим хүнээр газраа хагалуулан, тариагаа хураалгаж, зэр зэвсгээ болон тэрэгнийхээ тоноглолыг хийлгүүлнэ.

13. Хаан бас та нарын охидыг авч, тэд нараар үнэртнийг бэлдүүлэн, хоол хийлгүүлэн, талх бариулна.

14. Хаан та нарын тариалангийн талбай, усан үзмийн болон чидун модны талбайнуудаас хамгийн сайныг авч, өөрийн зарц нарт өгнө.

15. Тэр та нарын үр тариа болон усан үзмийн аравны нэгийг авч, өөрийн түшмэд, зарц нартаа өгнө.

16. Хаан бас та нарын эрэгтэй, эмэгтэй боолууд, хамгийн ажилсаг залуус, илжгийг авч, тэдгээрийг өөрийнхөө ажилд хэрэглэнэ.

17. Тэр та нарын хонин сүргүүдээс аравны нэгийг авч, та нар өөрсдөө түүний боолууд болно.

18. Тэр өдөр болоход та нар өөрсдөдөө зориулж сонгосон хаанаас болж хашхирсан ч, тэр өдөр ЭЗЭН та нарт хариу өгөхгүй гэв.

19. Гэсэн ч ард олон Самуелын үгийг сонсохоос татгалзан,—Үгүй. Харин биднийг захирах хаан байх ёстой.

20. Бид ч бусад бүх улс үндэстний адил байж, манай хаан биднийг захирч, бидний тэргүүнд явж, тулалдааныг минь удирдах болтугай гэцгээв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 8