Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 8:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Самуел өндөр настай болж, өөрийн хөвгүүдийг Израилийн шүүгчид болгон томилов.

2. Ууган хөвгүүнийх нь нэр Иоел, удаах хөвгүүнийх нь нэр Абиа байсан бөгөөд тэд Беершебад шүүгчид байв.

3. Харин түүний хөвгүүд нь эцгийнхээ замаар явалгүй, шударга бус олз ашиг хайн эргэж, хээл хахууль аван, шударга ёсыг гажуудуулав.

4. Израилийн бүх ахлагчид цугларан, Рама дахь Самуел уруу иржээ.

5. Тэд түүнд—Та одоо настай болов. Таны хөвгүүд ч таны замаар явахгүй байна. Одоо бусад улсуудын адил биднийг захирах хааныг бидэнд томилж өгнө үү? гэв.

6. Тэд—Биднийг захирах хааныг бидэнд өгнө үү? гэж хэлсэн нь Самуелын сэтгэлд нийцсэнгүй. Самуел ЭЗЭНд залбирлаа.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 8