Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 5:10-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэд Бурханы авдрыг Екрон уруу илгээв. Бурханы авдар Екронд хүрсэнд екрончууд хашхиралдан,—Тэд Израилийн Бурханы авдрыг бидэн уруу авчирсан нь биднийг болон манай ард олныг үхүүлэхийн тулд юм гэцгээв.

11. Тийм учраас тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан,—Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газар уруу нь буцаан явуулагтун хэмээн шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун байв. Бурханы мутар тэнд маш хүндээр тэднийг дарж байв.

12. Үхээгүй хүмүүс нь хавдар өвчинд баригдаж, хотын орь дуу тэнгэрт хадав.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 5