Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 4:9-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Филистчүүд ээ, эрэлхэг, зоригтой байгтун. Эс тэгвээс еврейчүүд та нарын боол байсны адил та нар еврейчүүдийн боол болно. Эрэлхэг байж, тулалдагтун гэлцэв.

10. Тэгээд филистчүүд тулалдсанд Израиль ялагдан, хүн бүр майхан уруугаа зугтав. Израилиас гучин мянган явган цэрэг алагдсан нь аймшигтай том аллага байлаа.

11. ЭЗЭНий авдар булаагдаж, Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар үхэв.

12. Нэгэн Бениамин хүн байлдааны тэргүүн шугамаас зугтан тэр өдрөө Шилод ирэв. Тэр хувцсаа урж, толгойдоо шороо цацсан байв.

13. Түүнийг ирэхэд Ели замын хажуугийн сандал дээр суун, түүний зүрх Бурханы авдрын төлөө түгшиж байсан учир тэр хичээнгүйлэн харуулдаж байлаа. Тэр хүн хот уруу орж мэдээг дуулгахад, хотынхон бүгд уйлалдан бархиралдав.

14. Ели уйлалдан бархиралдах дууг сонсоод,—Энэ юун дуу шуугиан бэ? хэмээн асуухад, өнөөх хүн яаравчлан ирээд, Елид мэдүүлэв.

15. Ели ерэн найман настай, түүний нүд нь харанхуйлан, юм үзэхээ больсон байв.

16. Тэр хүн Елид—Би байлдааны тэргүүн шугамаас ирээд байгаа нэгэн байна. Би өнөөдөр дайны талбараас зугтаж ирлээ гэсэнд Ели—Юу болсон бэ? Хүү минь гэж асуув.

17. Тэгэхэд мэдээ хүргэж ирсэн хүн—Израиль филистчүүдээс зугтааж, олны дунд аймшигтай том аллага болж, таны хоёр хүү Хофни, Финехас нар үхэж, Бурханы авдар булаагдав гэж хариуллаа.

18. Тэрээр Бурханы авдрын тухай дурьдахад Ели хаалганы хажууд суудлаасаа гэдрэгээ унан, хүзүүгээ хугалж үхэв. Учир нь тэр өндөр настай, хүнд биетэй байжээ. Тэр дөчин жилийн турш Израилийг шүүв.

19. Түүний бэр буюу Финехасын эхнэр нь жирэмсэн, төрөх дөхсөн байлаа. Бурханы авдар булаагдаж, хадам эцэг нь болон нөхөр нь үхсэн тухай мэдээг сонсонгуутаа тэр сөхөрч унан, хүүхдээ төрүүлэв. Учир нь төрөх өвдөлт нь эхэлсэн билээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 4