Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 4:16-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Тэр хүн Елид—Би байлдааны тэргүүн шугамаас ирээд байгаа нэгэн байна. Би өнөөдөр дайны талбараас зугтаж ирлээ гэсэнд Ели—Юу болсон бэ? Хүү минь гэж асуув.

17. Тэгэхэд мэдээ хүргэж ирсэн хүн—Израиль филистчүүдээс зугтааж, олны дунд аймшигтай том аллага болж, таны хоёр хүү Хофни, Финехас нар үхэж, Бурханы авдар булаагдав гэж хариуллаа.

18. Тэрээр Бурханы авдрын тухай дурьдахад Ели хаалганы хажууд суудлаасаа гэдрэгээ унан, хүзүүгээ хугалж үхэв. Учир нь тэр өндөр настай, хүнд биетэй байжээ. Тэр дөчин жилийн турш Израилийг шүүв.

19. Түүний бэр буюу Финехасын эхнэр нь жирэмсэн, төрөх дөхсөн байлаа. Бурханы авдар булаагдаж, хадам эцэг нь болон нөхөр нь үхсэн тухай мэдээг сонсонгуутаа тэр сөхөрч унан, хүүхдээ төрүүлэв. Учир нь төрөх өвдөлт нь эхэлсэн билээ.

20. Тэр эмэгтэйг үхэх гэж байхад хажууд нь байсан эмэгтэйчүүд—Бүү айгтун. Чи хөвгүүн төрүүлэв гэж хэлсэн боловч тэр хариу ч хэлсэнгүй, анхаарсан ч үгүй.

21. Бурханы авдар булаагдаж, хадам эцэг нь болон нөхөр нь үхсэн тул тэр эмэгтэй—Алдар нь Израилиас салав гээд хөвгүүнийг Ихабод гэж нэрлэв.

22. Тэр эмэгтэй—Бурханы авдар булаагдсан учир алдар нь Израилиас салав хэмээн өгүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 4