Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 31:8-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Дараа өдөр нь филистчүүд алагдагсдыг тонохоор ирэхдээ Саул болон түүний гурван хөвгүүнийг Гилбоа ууланд үхсэн байхыг олов.

9. Тэд Саулын толгойг огтлон, зэвсгийг нь мултлан авч, өөрсдийн шүтээнүүдийн сүм болон ардуудад сайхан мэдээг хүргэхээр тэдгээрийг Филистийн бүх нутагт илгээв.

10. Тэд Саулын зэвсгийг Аштаротын сүмд тавьж, түүний цогцсыг Бет-шаны хананд өлгөв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 31