Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 29:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Филистчүүд бүх цэргээ Афект цуглуулах үед, израильчууд Иезреел дэх булгийн дэргэд буудаллав.

2. Филистчүүдийн ноёд зуут, мянгатаараа өнгөрөн явахад, Давид болон түүний хүмүүс ч Ахиштай хамт тэдний араас явав.

3. Тэгэхэд филистчүүдийн удирдагчид—Эдгээр еврейчүүд энд юу хийж байгаа юм бэ? хэмээн асуув. Ахиш филистчүүдийн удирдагчдад—Энэ хүн Израилийн хаан Саулын зарц Давид биш үү? Тэр надтай хамт нэг хоёр жил байсан бөгөөд тэр над уруу оргож ирснээс хойш эдүгээ хүртэл би түүнээс ямар нэгэн гэм бурууг олоогүй хэмээн өгүүлэв.

4. Гэвч филистчүүдийн удирдагчид Ахишт уурлаж, түүнд хандан—Энэ хүнийг бидэнтэй хамт тулалдаанд явуулалгүй, таны түүнийг суурьшуулсан газар уруу нь буцаагтун. Эс тэгвэл тулалдааны үед тэд бидний дайсан болж болзошгүй. Энд байгаа хүмүүсийн толгойгоор биш бол энэ хүн яаж эзнийхээ өршөөлийг олох вэ?

5. Энэ хүн “Саул мянгыг алж, Давид түмийг алав” хэмээн дуулагддаг Давид биш үү? хэмээв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 29