Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 28:21-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Өнөөх эм Саул уруу ирж, Саулыг ихэд айсан байхыг хараад, түүнд—Таны шивэгчин таныг дагалаа. Би өөрийн амиараа дэнчин тавьж, таны өгүүлсэн үгийг сонслоо.

22. Тиймээс одоо та шивэгчнийхээ үгийг ч гэсэн сонсогтун. Таны өмнө зүсэм талх тавихыг зөвшөөрөөч. Үүнийг идэж буцах замдаа хүч орно уу гэв.

23. Харин Саул үүнээс татгалзан,—Би идэхгүй гэв. Гэвч түүний зарц нар өнөөх эмэгтэйн хамт түүнийг ятгасанд Саул тэдний үгийг сонсов. Тэрээр газраас босож, дэвсгэр дээр суув.

24. Тэр эмэгтэйн гэрт тарган тугал байсанд түүнийг яаран нядлав. Тэр эмэгтэй гурил зууран, хөрөнгөгүй талх барив.

25. Тэр үүнийг Саул болон түүний зарц нарын өмнө тавьсанд тэд идэв. Тэр орой тэд босож явав.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 28