Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 28:16-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Самуел—ЭЗЭН танаас салж, таны дайсан болсон атал та юунд надаас асууж байна вэ?

17. ЭЗЭН надаар дамжуулан айлдсаныхаа дагуу гүйцэтгэсэн билээ. ЭЗЭН таны гараас хаанчлалыг салган авч, таны хөрш Давидад өгсөн билээ.

18. Та ЭЗЭНийг дагалгүй, догшин уур хилэнгээр нь Амалекийг шийтгээгүй учраас ЭЗЭН өнөөдөр танд үүнийг үйлдэж байна.

19. Түүгээр ч барахгүй ЭЗЭН бас Израилийг тантай хамт филистчүүдийн гарт өгнө. Тийм учраас маргааш та болон таны хөвгүүд надтай хамт байх болно. Үнэхээр ЭЗЭН Израилийн цэргүүдийг филистчүүдийн гарт өгнө хэмээн өгүүлэв.

20. Тэгж хэлмэгц Саул газар гулдайн унаж, Самуелын үгнээс болж ихэд айлаа. Мөн тэр өдөржин, шөнөжин юу ч идээгүй байсан тул түүнд хүч тэнхээ байсангүй.

21. Өнөөх эм Саул уруу ирж, Саулыг ихэд айсан байхыг хараад, түүнд—Таны шивэгчин таныг дагалаа. Би өөрийн амиараа дэнчин тавьж, таны өгүүлсэн үгийг сонслоо.

22. Тиймээс одоо та шивэгчнийхээ үгийг ч гэсэн сонсогтун. Таны өмнө зүсэм талх тавихыг зөвшөөрөөч. Үүнийг идэж буцах замдаа хүч орно уу гэв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 28