Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 26:14-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Давид хүмүүсийг болон Нерийн хөвгүүн Абнерыг дуудан,—Абнер аа, чи хариулахгүй юу? гэхэд Абнер—Хааныг дууддаг чи хэн бэ? хэмээн хариулав.

15. Ийнхүү Давид Абнерт—Чи эр хүн бус уу? Израильд чамтай эн зэрэгцэх хүн байна уу? Яагаад чи өөрийн эзэн хааныгаа хамгаалсангүй вэ? Учир нь чиний эзэн хааныг хороохоор нэгэн хүн ирсэн билээ.

16. Чиний хийсэн зүйл сайн биш. ЭЗЭНий амьд буйгаар тангараглан өгүүлэхэд, та нар үхвэл зохилтой. Учир нь та нар өөрсдийн эзэн, ЭЗЭНий тосолсон хүнийг хамгаалсангүй. Одоо хааны толгойн хажууд байсан хааны жад ба савтай ус хаана байгааг харагтун хэмээн өгүүлэв.

17. Тэгэхэд Саул Давидын дууг танин—Миний хүү Давид аа, энэ чиний дуу юу? гэхэд Давид—Миний дуу, эзэн хаан минь! хэмээн хариулав.

18. Тэр бас—Яагаад эзэн минь өөрийн боолын араас мөшгөнө вэ? Би юу үйлдэв? Эсвэл миний гарт ямар бузар муу юм байна вэ?

19. Тийм учраас одоо миний эзэн хаан өөрийн боолын хэлэхийг сонсож соёрхоно уу. Хэрэв ЭЗЭН таныг миний эсрэг болгосон бол, Тэр тахилыг хүлээн авах болтугай. Харин тэр нь хүмүүсийн хэрэг бол ЭЗЭНий өмнө тэд хараагдах болтугай. Учир нь тэд намайг өнөөдөр ЭЗЭНий өв залгамжлалтай холбоогүй болгон хөөж явуулан, “Явж бусад бурхдад үйлчил” хэмээн өгүүлж байгаа хэрэг юм.

20. ЭЗЭНий оршихуйгаас холдоход миний цус газарт бүү урсаасай. Учир нь Израилийн хаан ууланд ятуу шувуу агнаж байгаа нэгэнтэй адил ганцхан нохой бөөс эрэхээр гарсан билээ хэмээн өгүүлэв.

21. Тэгэхэд Саул—Би нүгэл үйлдэв. Буцаж ирэгтүн, хүү Давид минь! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв.

22. Давид хариулан—Харагтун, хааны жад энэ байна! Залуусынхаа нэгийг илгээж, үүнийг авагтун.

23. ЭЗЭН хүн бүрийг зөвт болон итгэлтэй байдлаар нь шагнах болно. ЭЗЭН өнөөдөр таныг миний гарт өгсөн боловч би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гараа далайхаасаа татгалзсан билээ.

24. Харагтун, миний нүдэнд өнөөдөр таны амь ихэд үнэтэй байсны адил ЭЗЭНий мэлмийд миний амь ихэд үнэтэй байх болтугай. Мөн ЭЗЭН намайг хамаг зовлонгоос аврах болтугай хэмээн өгүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 26