Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 24:7-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Давид ингэж өгүүлээд хүмүүсээ ятган, Саул уруу дайрахыг тэдэнд зөвшөөрсөнгүй. Саул ч босож, агуйгаас гарч, замдаа гарав.

8. Үүний дараа Давид босож, агуйгаас гарч, Саулын араас дуудан—Эзэн хаан минь! гэв. Саулыг эргэж харахад Давид нүүрээрээ газарт хүртэл мэхийн, сунан мөргөв.

9. Давид Саулд—Та юунд “Давид таныг хорлох гэж байна” гэж хэлдэг хүмүүсийн үгэнд итгэж байгаа юм бэ?

10. Үнэндээ өнөөдөр энэ агуйд ЭЗЭН таныг миний гарт өгснийг энэ өдөр та харсан билээ. Зарим маань таныг алъя хэмээсэн боловч би таныг өрөвдөж, “Би өөрийн эзний эсрэг гар сунгахгүй, учир нь тэр бол ЭЗЭНий тосолсон хүн” хэмээн өгүүлсэн билээ.

11. Эцэг минь, миний гарт байгаа өөрийнхөө дээлийн хормойг сайн харагтун. Учир нь би таны дээлийн хормойг огтолж авсан боловч таныг алаагүй энэ зүйлээр надад хорон санаа, тэрслэх байдал байхгүй бөгөөд би танд нүгэл үйлдээгүй гэдгийг лавтай мэдэгтүн. Тийм атал та миний амийг авахаар эрж байна.

12. ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин миний гар таны эсрэг байхгүй.

13. Эртний цэцэн үгэнд “Нүгэлтнээс нүгэл гардаг” гэдэг билээ. Харин би танд гар хүрэхгүй.

14. Израилийн хаан хэний араас ирсэн бэ? Та хэнийг хөөн мөшгөж байна вэ? Энэ чинь үхсэн нохой, нэг бөөсний араас хөөсөнтэй адил.

15. Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шийдэж, Тэр миний гомдлыг хараад шийдэж, таны гараас намайг аврах болтугай хэмээн өгүүлэв.

16. Давид Саулд ингэж хэлсний дараа Саул—Давид хүү минь, энэ чиний дуу юу? гээд, эхэр татан чангаар уйлав.

17. Тэр Давидад—Чи надаас илүү зөвт байна. Учир нь чи надад сайн хандаж байтал би чамд муу хандав.

18. Чи надад сайныг үйлдэж байсныг, мөн ЭЗЭН намайг чиний гарт тушаасан атал чи намайг алсангүй гэдгээ өнөөдөр надад мэдүүллээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 24