Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 24:19-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Өөрийн дайсныг олсон хүн түүнийг зүгээр суллан тавих уу? Тийм учраас чиний өнөөдөр надад үйлдсэн хэргийн төлөө ЭЗЭН чамайг сайн сайхнаар шагнах болтугай!

20. Харагтун, чи заавал хаан болж, чиний гарт л Израилийн хаанчлал тогтоно гэдгийг би лавтай мэднэ.

21. Миний дараа үлдэх миний үр удмыг чи устгахгүй, миний нэрийг миний эцгийн гэрээс таслахгүй гэдгийг ЭЗЭНээр надад тангараглагтун хэмээн өгүүлэв.

22. Давид үүнийг Саулд тангараглав. Саул өөрийн гэртээ буцаж, харин Давид болон түүний хүмүүс бэхлэлт уруу явав.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 24