Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 22:19-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэр тахилч нарын хот Нобыг, тэндхийн эрэгтэй эмэгтэй, нялхас хүүхэд, мөн үхэр, илжиг болон хонийг нь илдний ирээр устгав.

20. Гэвч Ахитубын ач, Ахимелехийн нэгэн хөвгүүн Абиатар гэгч хүн зугтан, Давидын араас ирэв.

21. Саул ЭЗЭНий тахилч нарыг хөнөөснийг Абиатар Давидад мэдэгдэв.

22. Тэгэхэд Давид Абиатарт—Тэр өдөр едом хүн Доегийг тэнд байхаар нь тэр лав Саулд мэдэгдэнэ гэдгийг би мэдэж байсан билээ. Би чиний эцгийн бүх гэрийнхэнд үхэл авчирлаа.

23. Надтай хамт байгтун. Бүү ай. Учир нь миний амийг эрж буй хүн чиний ч амийг эрж байгаа тул надтай хамт чи аюулгүй байна хэмээн өгүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 22