Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 21:7-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэр өдөр Саулын боолуудын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг едом хүн Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч байв.

8. Давид Ахимелехт—Энд чиний гарт жад, илд байхгүй юм уу? Би өөрийн илдээ ч, зэвсгээ ч авчраагүй. Учир нь хааны тушаал яаралтай байв гэв.

9. Тэгэхэд тахилч—Елагийн хөндийд чиний алсан филист хүн Голиатын илдийг үзэгтүн. Тэр нь ефодын ард даавуунд ороолттой байгаа. Хэрэв хүсвэл түүнийг өөртөө авагтун. Энд түүнээс өөр юм байхгүй хэмээн өгүүлэв. Давид—Тийм илдийг хаанаас ч олохгүй. Надад өгөгтүн гэв.

10. Дараа нь Давид босож, тэр өдөр Саулаас зугтан, Гатын хаан Ахиш уруу очив.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 21